Өнөөдөр болох үйл явдал

Яармаг дахь Нийслэлийн засаг захиргааны цогцолборт
08:00 цагт Нийслэл дэх Төрийн албаны ерөнхий шалгалтын нээлт болж байна.
“Шангри-Ла” зочид буудалд
09:00-16:00 цагт Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн форум болно.
Тус форумд Засгийн газрын гишүүд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, Хятадын 200 хөрөнгө оруулагч, Монголын талаас 200 бизнес эрхлэгч нар оролцоно.
Төрийн ордонд
09:00 цагт Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийг хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол үргэлжилнэ.
09:00-14:00 цагт УИХ дахь Байнгын хороод хуралдана.
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам (ЦХХХЯ)-нд
10:00 цагт ЦХХХ-ны сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар “Цахим Улаанбаатар төсөл”-ийн талаар мэдээлнэ.
Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-ын хурлын танхимд
10:30 цагт БОАЖЯ-тай холбоотой олон нийтийн сүлжээнд гарч буй мэдээллүүдэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцон хариулт өгөх хэвлэлийн хурал зохион байгуулна.
Энэ үеэр "дуучин Д.Болдод 2.5 га газар бэлэглэсэн үү", "Кёкүшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарт газар бэлэглэсэн үү", "Эрдэнэтийн цагаан тоосыг бууруулах нэрийн дор давуу эрх олгож тендергүйгээр нэг тэрбум төгрөг шилжүүлсэн эсэх" зэрэг олон нийтийн сүлжээнд гарч буй мэдээлэлд хариулт өгнө.
"Шонхор тауэр" -т
11:00 цагт Ардчилсан Намын 4/11 мэдээллийн цаг болно. Орлогын тэгш бус байдал, хууль шүүхийн байгууллагын хууль бус үйл ажиллагаа, намын дотоод болон бусад асуудлаар мэдээлнэ.
“Блю Скай” зочид буудалд
13:30 цагт Монгол Улс дахь олон улсын хөгжлийн түншлэгчидтэй хийх ээлжит уулзалт зохион байгуулна.
“Степпе Арена”-д
13:30-20:30 цагт Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилнэ.
Сэтгэгдэл үлдээх