Өнөөдөр болох үйл явдал

Төрийн ордонд
08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
10:00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нийцэл, үр нөлөө, газар олголтод хийсэн Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг сонсоно.
11:00 цагт Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооноос иргэний бүртгэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсоно.
"Драгон" төвд
08:00-08:30 цагт АТҮТ-өөс “Номтой автобус” өдөрлөг зохион байгуулж байна.
“Монгол Ньюс” мэдээллийн төвд
11:30 цагт Япон улс руу суралцах, ажиллах сонирхолтой иргэдэд мэдээлэл өгдөг "Жапан рюүкэн-2023" үзэсгэлэн болон ЕБС-ийн 12 дугаар ангийнхны дунд зохион байгуулах 30 сая төгрөгийн шагналын сантай япон хэлний уран илтгэлийн тэмцээний талаар "Монголын япон хэлний сургалтын байгууллагуудын холбоо"-ноос мэдээлнэ.
Үндэсний мэдээллийн төвд
10:00 цагт Баянзүрх дүүргийн Засаг даргыг огцруулах талаар ИТХ-ын төлөөлөгч нар мэдээлэл өгнө.
11:00 цагт "Газар эзэмших, өмчлөх иргэдийн холбоо"-ноос Монгол Улсын иргэн бүрд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэх талаар мэдээлнэ.
Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд
12:00 цагт УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болно.
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ)-ны үүдэнд
12:00 цагт "Далд хүн" ТББ-аас хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг гэмт хэргийг таслан зогсоох "Одоо болно" жагсаал зохион байгуулах тухай мэдээлнэ. Мөн хүүхдийн эрх зөрчсөн асуудлыг нотлох баримттай дэлгэнэ.
Хэвлэлийн хүрээлэнд
12:00 цагт Монголын шатрын холбооны ерѳнхийлѳгч Э.Гурванбаатар, Шатрын хүрээлэн төслийг санаачлагч Ж.Батбаяр нар мэдээлэл хийж, санамж бичигт гарын үсэг зурна.
Театрын музейд
14:00 цагт Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач Ц.Доржпалам агсны “Бидний бахархал-Театрын музей” номын нээлт болно.
“Улаанбаатар” зочид буудалд
15:00-17:00 цагт УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Нийгмийн даатгалын тухай” багц хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.
Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар оролцож Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн агуулга, тусгасан гол заалтыг товч танилцуулна.
Сэтгэгдэл үлдээх