Цэс Close

Өнөөдөр болох үйл явдал

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

12:00 цагт Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос 2022 оны намрын ээлжит чуулганы тайлангаа Үндсэн хууль танхимд танилцуулна.

"Холидей Инн" зочид буудалд

09:00-14:00 цагт Сангийн Яам, Татварын Ерөнхий газар, аудитын компаниудтай хамтран санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудад зориулсан “Жилийн эцсийн санхүү, татварын тайлан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх” сургалтыг зохион байгуулж байна.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 21 аймгийн өрсөлдөх чадвар, хөгжлийн түвшнийг жил бүр тогтсон аргачлалын дагуу судалдаг "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-гийн үр дүнг танилцуулна.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Үндсэн хуулийн шинэчлэлийн талаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт бичиг өргөж, Улсын эрх ашиг, тусгаар тогтнолын намыг байгуулж буй иргэд хэвлэлийн хурал зохион байгуулна.

С.Зориг агсны хөшөөний дэргэдэх АН-ын байранд

12:00 цагт УИХ-ын гишүүн Н.Учралын батлуулсан хуулийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатарт АН-аас шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл өгнө.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах