Цэс Close

Өнөөдөр болох үйл явдал

Төрийн ордонд 

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

09:00 цагт Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, зээл олголт, эргэн төлөлтийн явц байдлыг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол үргэлжилнэ.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ)-ийн байранд

09:00 цагт Монголд авлигын индекс нэмэгдэж буй шалтгааны талаар санал солилцох уулзалт болно. Уулзалтад “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын зөвлөх О.Батбаяр болон бусад төлөөлөл оролцоно.

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (ХААИС)-д

10:00 цагт Олон улсын КОЙКА байгууллагын санхүүжилтээр ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль болон БНСУ-ын Хангёны үндэсний их сургуулийн хамтарсан "Монгол Улсын ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх" төслийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

Богдхан уулын Хүүшийн аманд

11:30 цагт Монгол, Японы архитектуруудын бүтээн байгуулсан төслийг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад танилцуулна.

Үндэсний номын санд

11:40 цагт "Хархорум 800", "Тэмүүжин Чингис хааны намтар-Өв уламжлал" номын нээлт болно.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-д

16:00 цагт "Гүрж яагаад чадав" номын нээлт болно.

Central park-ийн 11 давхарт 

15:00 цагт ЕБС-ийн 8-12 дугаар ангийн сурагчид, мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор уулзалт зохион байгуулна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах