Цэс Close

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна

20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.

Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +10...+15 градус, Их нууруудын хотгороор +23...+28 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООРҮүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. +13...+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООРҮүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. +12...+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООРҮүлшинэ. Бороо орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. +11...+13 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах