Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдахгүй

Хуваалцах

УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган энэ долоо хоногийн Даваа гаригт эхэлсэн. Хэдий тийм ч долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гаригт хуралддаг товтой УИХ-ын ээлжит чуулган энэ долоо хоногт хуралдах тов тогтоогүй байна.

Учир нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Линдзи Хойлын урилгаар  Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилж байгаа юм. Тиймээс ирэх долоо хоногт УИХ-ын ээлжит чуулган товлолт хуваарийн дагуу хуралдах бололтой.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн