Өнөөдөр эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон орон нутаг дахь эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа

Өнөөдөр эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон орон нутаг дахь эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа.
Жендэрийн тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлын хүрээнд Жендэрийн үндэсний хороо, Жи Си Ай олон улсын байгууллагын Жендэрийн сургагч багш АУ-ны магистр Т.Туруунаа “Жендэрийн эрх тэгш байдлын үзэл баримтлал ба хэвшмэл ойлголтын тухай” сэдэвт жендэрийн талаарх ерөнхий ойлголт сэргээх, жендэр ба хүйсийн ялгаа, төрийн алба, шийдвэр гаргалтад хэрхэн нөлөөлдөг, бодлого, зорилго, хэрэгжиж буй бодлогын баримт бичгүүдийн талаар мэдээлэл өгч, дүгнэлт хийж харилцан ярилцлаа.
Энэхүү сургалтад ЭМДЕГ-ын төв, орон нутгийн 132 албан хаагчид танхимаар болон цахимаар хамрагдав.
Сэтгэгдэл үлдээх