Цэс Close

Өрхийн сарын дундаж орлого нэг жилийн хугацаанд 2,5 хувь буурчээ

Үндэсний статистикийн хорооноос Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны хоёрдугаар улирлын дүнг танилцууллаа. Тайланд өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар буурсан нь тусгагджээ.

Тодруулбал... Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ 2021 оны 2 дугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.4 (2.5%) мянган төгрөгөөр буурч, харин өмнөх улирлаас 27.8 (2.5%) мянган төгрөгөөр нэмэгджээ. Өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ өмнөх улирлаас 2.5 хувиар нэмэгдэхэд тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 64.5 (22.9%) мянган төгрөгөөр өссөн нь гол нөлөө үзүүлжээ. 

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, оны үнээр 2021 оны 2 дугаар улиралд 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 66.1 (4.8%) мянган төгрөгөөр нэмэгджээ. Үүнд тэтгэвэр, тэтгэмжийн орлого 190.4 (70.1%)мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 12.8 (10.7%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Өрхийн сарын дундаж мөнгөн орлого өмнөх улирлаас 95.9 (7.2%) мянган төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэвэр, тэтгэмжийн орлого 100.0 (27.6%) мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 25.7 (24.2%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. 

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2021 оны 2 дугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлага, оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 65.7 (4.3%) мянган төгрөгөөр буурч, харин өмнөх улирлаас 16.7 (1.1%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Өрхийн хүнсний бүтээгдэхүүний сарын дундаж зарлагын 36.9 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 22.8 хувийг үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн, 12.2 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, 7.8 хувийг хүнсний ногоо, булцуут, навчит ургамал, 3.7 хувийг элсэн чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн, амттан эзэлж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах