Цэс Close

0-12 насны хүүхэдтэй төрийн албан хаагч цахимаар ажиллана

УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариуллаа. 

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж: Нийслэлийн хэмжээнд 21 сургуулийн оюутны байр бий. Өнөөдрийн байдлаар 209 тохиолдол байна. Үүнээс 91 оюутан оюутны байрандаа тусгаарлагдаж байгаа бол 25 нь гадуур хянагдаж, 13 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 135 нь эдгэрсэн байна.

Мөн УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр дараах асуултуудад ийн хариуллаа.

0-12 насны хүүхэдтэй ээжүүдийг цахимаар ажиллуулах шийдвэр гарсан уу?

- Шадар сайдтай өчигдөр цаг үеийн асуудлаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн хуралдсан. Шадар сайдын зүгээс нөхцөл байдалтай холбогдуулан төрийн байгууллагад ажилладаг бага насны хүүхэдтэй болон өндөр настай хүнийг гэртээ сувилдаг ажилтан, байгууллага доторх халдварын нөхцөл байдал, тандалт судалгаатай холбогдуулан дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар чиглэлүүдийг хүргүүлэх нь зүйтэй гэж тогтсон".

Аравдугаар сарын 15-наас хөл хорио тогтооно, томоохон зах худалдааны төвүүдийг хааж, хэсэгчилсэн хөл хорио тогтоох нь гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна?

- УОК-оос хөл хорио тогтоох талаар шийдвэр гараагүй гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллий энд дарж үзнэ үү.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах