Цэс Close

12 настай охиныг хулгайлж, амийг нь хохироосон хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас Дорноговь аймагт 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, иргэн Г.Г нь 2023 оны аравдугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Эх сурвалж: УЕПГ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах