Цэс Close

14-15 насны хүүхдүүд автомашин хулгайлж, зугтжээ

14-15 насны хөвгүүд тээврийн хэрэгслээс бусдын эд зүйлийг хулгайлж, зогсоолд байсан автомашиныг авч зугтсан байна. Тодруулбал, өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Зогсоолд байсан автомашинд хулгай орсон байна”, "Зогсоолоос Toyota Corolla маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Шалгалтын ажиллагаагаар "Ц"-ын эзэмшлийн "Toyota Prius" маркийн тээврийн хэрэгслээс мөнгөн аяга, мөнгөн бөгж зэрэг эд зүйл, мөн иргэн "М"-ийн эзэмшлийн "Toyota Corolla" маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан нь тогтоогджээ. Тус хэргийг 14-15 насны эрэгтэй "Н" болон "Ш" нар үйлдсэнийг тус дүүргийн цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Уг хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах