Цэс Close

20К клубын ээлжит аян ба Багануурын уурхайн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна

Дотоодынхоо нийт эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаараа хангадаг Багануурын уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж, санхүүгийн чадавхыг нь сайжруулах цаг нэгэнт иржээ. Үүнд анхаарахгүй бол Багануурын уурхай яах вэ гэхэд ард иргэд чинь өвлийн хүйтэнд цахилгаан ч үгүй, дулаан ч үгүй болох аюул бодитой нүүрлэж байна.

Монголын сошиал орчинд хамгийн дагагчтай,  гишүүдээс бүрдсэн  20К клубын хамт олон   өнгөрсөн долоо хоногт Багануурын уурхайг зорьж, уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. 20к клубынхэн  #brandTrend  хэмээх аян  зохион байгуулаад нэлээд хугацаа өнгөрсөн.  Уурхайн үйл ажиллагаа тасралтгүй, уурхайчид ч завгүй ажиллаж байна. Тэднээс шалтгаалах юм алга. Харин бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа нь ьулгамдсан асуудал болжээ.

Санхүүгийн хувьд алдагдалтай байгаа ч тэд үйлдвэрлэлтийн төлөвлөгөөт зорилтоо 100-аас дээш хувь биелүүлсэн байна лээ.   Сэтгэлтэй зүтгэлтэй ийм хамт олныг нэг л дэмжээд өгчихвөл сэпхийгээд л босоод явчихна даа гэж өөрийн эрхгүй бодогдсон. Уг нь Багануурын уурхайн өнгө зүс, ажилчдын уйгагүй хөдөлмөр, удирдлагын арга барил, хичээл  зүтгэл ер дутаагүй юм билээ. Багануур яаж ажиллахаас нийслэлийнхний амьдрал шийдэгдэнэ гээд хэлчихэд буруутахгүй байх. Энэ удаа тус уурхайн үйл ажиллагаа руу олон нийт, төр засгийн анхаарлыг хандуулах нь зайлшгүй байжээ.

М.Содоо

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах