Цэс Close

“2020 онд урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэх үзлэгт хамрагдалтын мэдээний тайлан”-г холбогдох байгууллагын төлөөллүүдэд танилцууллаа

Эрүүл мэндийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны А/420 дугаар тушаал “Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулах тухай” тушаалын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ сэдэвт уулзалтад Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хавдар судлалын үндэсний төв болон холбогдох дарга мэргэжилтнүүд оролцлоо.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ЭМДӨУСА-ны С.Гэрэлмаа, ХБӨ-ий асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтны хамтаар оролцож “2020 онд урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэх үзлэгт хамрагдалтын мэдээний тайлан” сэдэвт илтгэл тавьлаа. 2020 онд улсын хэмжээнд зорилтот бүлгийн хүн амаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамрагдалт 149156 (7.9%) буюу маш бага байна.

Газар зүйн байршлаар хамргадалтыг авч үзвэл Баян-Өлгий аймаг 16.7% өндөр хувьтайгаар тэргүүлж, Өмнөговь аймаг 2.2%, Булган аймаг 2.8% хамгийн бага хамрагдалтай байна. Улаанбаатар хотын дүүрэг тус бүрийг зорилтот насны хүн амын тоонд харьцуулахад Сүхбаатар дүүрэг 15.8% хамгийн их хамрагдалттай, Багахангай дүүрэг 1.8%-тай хамгийн бага хамрагдалтай байна.Иргэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт 9 ба 10 дугаар сард хамгийн их хамрагдсан байна. Нийт үзлэгт хамрагдсан иргэдийн 74.1% нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багцаа бүрэн дуусгасан байна.

Эрүүл мэндийн урьчилан сэрийлэх үзлэг, эрт илрүүлэгт баримтлах бодлого, цаашид хэрэгжүүлэх уг үйл ажиллагааг сайжруулах талаар хэлэлцлээ.Эрт илрүүлэг үзлэг, шинжилгээг хийснээр хүн амын дунд халдварт, халдварт бус өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалт , цаашлаад цагаасаа эрт нас баралт бууруулах, өвчлөл, зонхилон тохиолдох эмгэгийн мэдээний сантай болох ач холбогдолтой.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах