Цэс Close

Эрдэмтэд 2045 он гэхэд үрийн шингэн устаж, үгүй болох эрсдэлтэй гэсэн тооцооллыг гаргажээ

АНУ-ын Нью Йорк мужийн Экана анагаах ухааны сургуулийн эрдэмтэд хүн төрөлхтөн ирээдүйд үрийн шингэнгүй болох эрсдэлтэй гэсэн тооцооллыг эрдэмтэд гаргажээ. Тодруулбал, цөмийн дайн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон цар тахлын улмаас ирээдүйд үр хөврөлгүй болох өндөр эрсдэлтэй байгаа аж. Зөвхөн хүн төрөлхтөн ч бус зарим нэг биологийн төрөл зүйл ч үгүй болох эрсдэлтэй байгааг мөн онцолжээ.

Эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүн төрөлхтөн сүүлийн жилүүдэд нөхөн үржих чадвараа илүүтэй алдаж байгаа бөгөөд энэ нь цаашид үрийн шингэн гэх зүйл үгүй болох эрсдлийг дагуулж байгаа юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар 1950 оноос эрэгтэй хүний бэлгийн эсийн тоо буурч эхэлсэн бөгөөд 1973 оноос хойш эр бэлгийн эсийн тоо 60 орчим хувиар буурсан гэсэн тооцоол гарсан байна.  Улмаар эрчүүд үр тогтоох чадваргүй болох нь ихэссэн бөгөөд энэ нь аюултай химийн бодисуудын хэрэглээнээс улбаатай аж.

Түүнчлэн АНУ-ын  Жорж Вашингтоны их сургуулийн харьяа эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар түргэн хоолонд дурлагсдын биед флатат хэмээх химийн бодис гүн шингэдэг. Энэ нь хүний нөхөн үржихүйн системийг гэмтээж улмаар үргүйдэлд хүргэдэг болохыг тогтоожээ. Мөн хүн төрөлхтөн өдөр тутамдаа үнэртэй ус, цахилгаан хэрэгсэл болон хуванцар савыг идэвхтэй ашиглаж энэ бүхнээс татгалзаж чадахааргүй болтлоо ашигладаг болсон. Гэтэл энэ бүгд химийн бодисын урвал гэдгийг анзаардаггүй. Бидний өдөр тутмын хэрэглээ болсон гар утас, компьютер, автомашин ч ялгаагүй. Эдгээр химийн нэгдлүүд биднийг аажмаар хөнөөж хэтдээ үргүйдэлд хүргэж байна. Улмаар ойролцоогоор 2045 он гэхэд үрийн шингэн гэх зүйл устаж үгүй болохыг үгүйсгэхгүй хэмээжээ.  

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: theguardians.com

usatoday.com

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах