Цэс Close

Америкт маникюр хийдэг робот гарчээ

АНУ-ын Сан-Францискод маникюр хийдэг робот гарчээ. Лакныхаа өнгийг сонгоод 8 ам.доллар хийхэд хэдхэн минутын дараагаар ажлаа цэвэрхэн нямбай хийж дуусгадаг гэнэ.

Clockwork-ийнхон энэ бүтээгдэхүүнээ цар тахлын үеэрх хамгийн эрсдэлгүй, тааламжтай үйлчилгээ хэмээн тодорхойлсон байна. Робот ямар ч биеийн контактгүйгээр ажлаа богино хугацаанд сайн гүйцэтгэдэг учраас тэр юм.

Робот нэг хүнд маникюр хийснийхээ дараагаар 10 минутын хугацаанд өөрийгөө ариутгаж цэвэрлэдэг гэнэ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах