Нобелийн Энх тайвны шагналыг Орос, Филиппиний сэтгүүлчдэд олгожээ
Энэ оны Нобелийн Энх тайвны шагналыг ОХУ-ын сэтгүүлч Дмитрий Муратов болон Филиппиний сэтгүүлч Мария Ресса нар хүртжээ.
1935 онд Германы сэтгүүлч Карл Фон Оссицкий Энх тайвны шагналыг хүртсэнээс хойш ийнхүү анх удаа сэтгүүлчид шагналыг хүртэж байгаа нь энэ юм.
Тэднийг "Ардчилал хийгээд бат бөх энх тайвны үндэс суурь болох үг хэлэх эрх чөлөөг хамгаалах талаар гаргасан хүчин чармайлтыг үнэлж" Нобелийн шагнал хүртээхээр шийдвэрлэсэн байна. Дмитрий Муратов, Мария Ресса нар шагналын 1.1 сая ам.долларыг хувааж хүртэх учиртай. Дмитрий Муратовын хувьд энэхүү шагналыг хүртсэн ОХУ-ын гурав дахь иргэн болж байгаа бол Филиппин улсын хувьд тус улсын иргэн анх удаа Нобелийн шагнал хүртэж байгаа түүхэн үйл явдал юм.
эх сурвалж: cnn
Сэтгэгдэл үлдээх