Цэс Close

УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөллөө

УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь, Ц.Туваан нарыг намын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэдэг үндэслэлээр намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасах сахилгын шийтгэл оногдуулсан гэдэг мэдээллийг УИХ-ын гишүүн Д.Ганбат мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөллөө

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал "Бүлгийн хурлаас албажсан шийдвэр гарсан. УИХ-ын тухай хуулийн 31 дэхь зүйлийн 31.3, УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааны дүрмийн 5.2, 5.6 дахь хэсгийг үндэслэн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг бүлгийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөллөө. УИХ дахь АН-ын бүлгийн даргын ажлыг бүлгийн дэд дарга Н.Ганибал хариуцахаар боллоо. Хуралд оролцсон гишүүдийн 60 хувь нь гарын үсгээ зурсан. 

УИХ-ын тухай хуульд УИХ дахь эвслийн бүлэг гэдгийг тодорхой заасан. Энэ заалтууд дотор гишүүн УИХ-ын бүлгээс гарах, шинээр орох бүх асуудлыг тодорхой заасан байдаг. УИХ-ын гишүүн зөвхөн өөрийн хүсэлтээр тухайн бүлгээс гарч болно" гэв. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Хэд, хэдэн гишүүдийг намаас хөөж байгаа үйл явдал хэрээс хэтэрлээ. Зохион байгуулалттай үйл явдал болж байна. Н.Ганибал, Ж.Батсуурь, Ц.Туваан нарын гишүүнийг намаас хөөлөө гэж яригдаж байгаа. Энэ үйл явц бүхэн арванэгдүгээр сарын 5-нд болох АН-ын эв нэгдлийн хурлыг зохион байгуулахгүйгээр хагалан бутаргах ажиллагаа явуулж байна. Үүнд Д.Ганбат гишүүн оролцож байгаа" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат бүлгийн хуралдаандаа оролцоогүй байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах