Цэс Close

Өмнөд Африкт үерийн улмаас 443 хүн амиа алдаж, 63 хүн сурагггүй алга болжээ

Өмнөд Африкийн Квазулу-Натал мужид өнгөрсөн долоо хоногт үер болсны улмаас 443 хүн амиа алдаж, 63 хүн сурагггүй алга болж, эдийн засгийн хохирол ойролцоогоор 380 сая ам.долларт хүрсэн байна.

Тус мужийн захирагч Зикарара хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “17-ны өдрийн урьдчилсан мэдээгээр үерийн улмаас 8329 барилга сүйдэж, 3937 байшин нурж, нийтдээ 13556 айл өрх хохирол амсаад байна. Түүнээс гадна 551 сургуулийн барилга сүйдсэнээс 98 нь ашиглах боломжгүй болсон” гэжээ.

Мөн эмнэлгийн үйл ажиллагаанд нөлөөлж, үерт автсан ихэнх газруудад цахилгаан тасалдаж, зарим газруудад ундны усны хангамжийн хомсдол үүсээд байгаа гэдгийг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Зургаан өдөр дараалан орсон усархаг борооны улмаас үер болж, олон зам, дэд бүтэц усанд автжээ.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах