Цэс Close

Д.Эрдэнбилэгийг хилээр гарахыг хориглож, батлан даалтад гаргалаа

Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох шүүх хуралдаан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд болж, түүнд нэг сарын турш цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Үүний дараа Нийслэлийн прокурорын газраас уг таслан сэргийлэх арга хэмжээг дахин 30 хоногоор сунгах хүсэлт гаргасан байдаг. Хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авснаар Д.Эрдэнэбилэг дахин 30 хоног хоригдохоор болоод буй.

Тэгвэл өнгөрөгч долоо хоногийн пүрэв гараг буюу зургаадугаар сарын 9-ний өдөр Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нарын зүгээс түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзжээ.

Харин дээрх захирамжид өмгөөлөгч нар гомдол гаргасныг тус шүүхийн ерөнхий шүүгч хянаад зургаадугаар сарын 13-ны өдрийн хурлаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож Д.Эрдэнэбилэгт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болгож, түүнийг сулласан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах