Цэс Close

Б.Амартүвшин: Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс түрээслэх болон худалдан авах ажил хийж байна

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлтийн талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшинээс тодрууллаа.

Тэрбээр... "Нийслэл Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 144 мянган хүүхэд бий. Тэднээс 100067 хүүхдийн цэцэрлэгийн бүртгэл баталгаажсан. Нийслэлийн удирдлагууд болон Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарснаар нийслэлийн хэмжээнд 30461 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжоор хангаад байна. Үлдсэн 7130 орчим хүүхдийг энэ ондоо багтааж бүрэн цэцэрлэгт хамруулна. Зарим цэцэрлэгийн барилга есдүгээр сарын 1-ээс өмнө ашиглалтад орж амжихааргүй байгаагаас ийн хойшилж байгаа юм. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс түрээс болон худалдан авах ажиллагаа үргэлжилж байна.

Сургуулиудын хувьд гурван ээлжээр хичээллэж болзошгүй 41 сургууль бий. Бид 14 сургуульд нэмэлт зохицуулалт хийж байна. Зохицуулалтын хүчинд дээрх сургуулиуд гурван ээлжээр хичээллэх шаардлагагүй болно. Нийслэл хотын боловсролын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж, тулгамдсан асуудлыг хэлэлцэх болно" гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах