Цэс Close

О.Амартүвшин: Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа аравдугаар сарын 1-нээс улам хүндрэх эрсдэлтэй байна

Ковид 19 цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын судалгааг аж ахуйн нэгжүүдийн дунд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас хийжээ. Тус судалгааны дүнг өнөөдөр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин танилцууллаа. Судалгааг Улаанбаатар хот, орон нутгийн 1073 аж ахуйн нэгжийн дунд цахим хэлбэрээр 8 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын 4-ний өдрүүдэд явуулжээ.

Судалгааны дүгнэлтээс танилцуулбал... 

  • Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 79 хувь нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байна гэсэн бол 21 хувь тогтвортой ажиллаж чадахгүй байна.
  • Тээвэр, худалдаа, уул уурхай, аялал жуулчлал, барилга, мэдээллийн технологийн салбарт сэргэж чадахгүй, үйл ажиллагаа зогссон ААН-ийн тоо илүү олон байгаа
  • Бизнес эрхлэгчдийн 96 хувьд үнийн өсөлт сөрөг нөлөөтэй байж, бизнесийн ашиг дунджаар 52 хувиар буурсан
  • Бизнест эрхлэгчдийн 71 хувь нь зээл авах хүсэлтэй, зээл авахаар хандсан боловч 27 хувь нь зээлээ авч чадсан. Зээлийн олдоц муу, хүүгийн түвшин өндөр, хугацаа богино, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй зэргээс шалтгаалж зээл авч чадахгүй байна.
  • Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 58 хувь нь мэргэжлийн ажиллах хүчний дутагдалд орсон бөгөөд энэ нь цар тахлын өмнөх үеийн судалгаатай харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн 85 хувь нь шаардлагатай ажиллагсдаа өөрсдөө сургаж байна.
  • Бизнес эрхлэгчдийн 83 хувь нь ханган нийлүүлэлт ямар нэгэн байдлаар тасалдсан зэрэг үр дүн гарсан байна.

Судалгааны талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин: Өнөөдрийн байдлаар арван компанийн найм нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж чадахгүй байгаа. Бизнес эрхлэгчдийн 43 хувьд нь хагас жилийн хугацаанд, 57 хувьд нь хагас жилээс дээш хугацаанд үнийн өсөлтийн дарамт ирж байна. Мөн бизнесийн ашиг дунджаар 52 хувиар буурсан. Худалдааны салбарт бараа материалын үнэ өссөн, үйлчилгээ, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагааны зардал өссөн, хөдөө аж ахуйн салбарт татварын өр орсон зэрэг дарамтууд их байна. Ингээд үнийн өсөлтийн нөлөөгөөр бизнес эрхлэгчид үйл ажиллагааны зардлаа танасан, бизнесийн стратеги, санхүүдээ шинжилгээ хийсэн бөгөөд зарим ажлын байраа цөөлсөн. Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа ирэх аравдугаар сарын 1-нээс эхлээд улам хүнд болох эрсдэлтэй байна. Тиймээс бизнесийн салбарт хил боомт, тээвэр ложистик, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн асуудлыг нэн тэргүүнд шийдэх шаардлагатай байна" гэсэн юм.

Мөн энэхүү судалгаанд ядуурлын үндсэн үзүүлэлтийг танилцуулсан байна. 

  • Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа ирэх аравдугаар сарын 1-нээс эхлээд улам хүнд болох эрсдэлтэй байна
  • 2021 оны байдлаар Монгол улсын нийт хүн амын топ 10 хувь нь дунджаар 71.1 мянган ам.долларын орлоготой байхад хамгийн бага орлоготой 50 хувь нь дунджаар 5.0 мянган ам.долларын орлоготой байна.
  • Хүн амын хамгийн өндөр орлоготой 10% нь хамгийн бага орлоготой 50 хувиас дунджаар 15 дахин их орлоготой байна

Цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын судалгааны дүгнэлтэд цаашид хэрэгжүүлэх ёстой арга хэмжээний тухай

  • Хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн болгох
  • Тээвэр логистикийн асуудлуудыг шийдэрлэх
  • Хөнгөлөлттэй зээл, санхүүжилт олгох
  • Түр хугацааны татварын хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх
  • Түүхий эдийн экспорт/импорт хийхэд хил, гаалиар шуурхай горимоор нэвтрүүлэх, Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого шийдвэр гаргах
  • Мэргэжлийн ажиллах хүчээ сургаж мэргэшүүлэхэд санхүү, татварын дэмжлэг үзүүлэх зэргээр бизнест шаардагдах дэмжлэгүүдийг тодорхойлжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах