Цэс Close

Уриалга: Бусдын бүтээлээс хулгайлахыг зогсоох шалгалтыг үе шаттайгаар зохион байгуулах шаардлагатай

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн дэвшүүлсэн бусдын бүтээлээс хуулах (плагиаризм)-г таслан зогсоох санаачилгыг дэмжиж уриалга гаргалаа.

Тус уриалгад...

Эрдэмтэ судлаачдын нөр их хөдөлмөр шингэсэн оюуны бүтээлийн хулгайн аливаа хэлбэрийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх, зохиогчийн эрхийг зөрчих явдалтай тэмцэх талаар олон улсын нийтлэг стандартын дагуу эрх зүйн болон зохион бйагуулалтын тодорхой шийдэл гаргаж, эхэлсэн ажил, гаргасан санаачилгаа үр дүнд хүргэхийн төлөө бүхий л талаар хамтран ажиллахал ШУА-ийн нийт эрдэмтэн судлаачид бэлэн байгаа болно.

БШУЯ, ШУА, Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран плагиаризмын шалгалтыг үе шаттайгаар зохион байгуулах шаардлагатай байна. Энэхүү ажлын хүрээнд эрдэмтэн судлаачдын санаачлан эхлүүлээд буй монгол хэлээр туурвисан эрдэм шинжилгээний бүтээлийн санг ойрын хугацаанд улсын хэмжээний нэгдсэн сан болгон хөгжүүлэх, эрдмийн бүтээлийг хуулсан эсэхийг шалгадаг системийг бүтээх, энэ чиглэлээр дотоод, гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, идэвх санаачилгатай ажиллахыг Монгол Улсын их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, нийт эрдэмтэн судлаачдадаа хандан уриалсан байна.

Эргэн сануулахад, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан 2022 оны 8-р сарын 30-нд Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтнуудтай уулзах үеэрээ "Их сургуулийн багш болох хүн заавал докторын зэрэг хамгаалсан байх ёстой. Тэр докторын зэрэг нь үнэн зөв байх ёстой. Ямар нэг плагиаризм байх ёсгүй. Манайд оюуны хулгай дэндүү нүүрлэсэн байна. Өнгөрсөн хугацаанд магистр, докторын зэрэг авсан хүмүүсийг плагиаризмын шалгалтад оруулна" гэж мэдэгдсэн юм. 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах