С.Бямбацогт: Вагоны машинист согтуу байсан бөгөөд хурд хэтрүүлсэн гэсэн мэдээлэл ирсэн
Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд өнөөдө өглөө осол гарсан. Энэ ослын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Тэрбээр "Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандалын төмөр зам барьж буй чиглэлд ачаа ачсан Монголиан транс ложистик компанийн вагон замаас гарч унасан осол боллоо. Зүүнбаян өртөөнөөс 75 км-ийн зайтай Хулангийн Шандас гэдэг зөрлөг дээр осол болсон. Тус цуваанд нийт 17 вагон явж байсан бөгөөд үүнээс 14 вагон нь төмөр замын төмөр, үлдсэн гурав нь төмөр бетон ачиж явсан байна. Тус ачаа нь Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтад хэрэглэгдэх ачаа байсан.
Вагонд гурван хүн явсан, биеийн байдал гайгүй. Хүний амь нас эрсдээгүй. Ослын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан газар дээр нь очиж ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хурд хэтрүүлсэн. Вагоны машинист согтуу байсан гэсэн мэдээлэл ирсэн. Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. УИХ-аар Төмөр замын тухай хуулийг баталж олон хаяг, эзэнтэй замбараагүй төмөр замуудыг цэгцлэх шаардлага байгаа нь өнөөдрийн ослоос харагдаж байна" гэв.
Сэтгэгдэл үлдээх