ОХУ-д амьдарч буй Монгол иргэдийг жагсаал цуглаанд оролцохгүй байхыг анхаарууллаа
Ойрын өдрүүдэд ОХУ-ын зарим хотуудад албан бус жагсаал, цуглаан болох тухай мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаж байгаатай холбогдуулан Монгол Улсаал ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга гаргасан байна.
Анхааруулгад... ОХУ-д түр болон байнга оршин сууж буй иргэд, суралцаж байгаа оюутан та бүхэн хувийн аюулгүй байдлаа хангах, эрүүл мэндээ хамгаалах үүднээс тус улсад холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр зохион байгуулагдах аливаа жагсаал, цуглаанд оролцохгүй байх, олон нийтийн арга хэмжээ болж буй газруудаар зорчихгүй байх, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Шаардлагатай тохиолдолд шуурхай холбоо барих утасны дугаар:
- Элчин сайдын яам +74956906792
- Консулын хэлтэс +74992411548
Мөн нутаг буцах хүсэлтэй иргэд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газартай утас, и-мэйл хаягаар холбогдох боломжтой юм байна.
Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам
Сэтгэгдэл үлдээх