Димаш Кудайберген дэлхийн түүхэн дэх хамгийн үнэтэй, урт клипийг бүтээжээ
Казахстаны дуучин Димаш Кудайберген “The Story of One Sky” дууныхаа клипийг энэ сарын 25-нд танилцууллаа.
13 минут үргэлжлэх тус клип хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн үнэтэй клип болсон гэж Димаш өөрийнхөө цахим хуудсаар мэдэгдлээ. Тэрбээр энэхүү бүтээлийг хийхийн тулд 3 жил хөдөлмөрлөсөн бөгөөд нийт 7 сая ам.долларыг зарцуулсан гэнэ. Мөн клипнийхээ зохиолоо ч өөрөө бичсэн юм байна.
Димаш Кудайберген энэхүү 13 минутын бүтээлээ нь манай гаригийн хүмүүсийн эв нэгдэлд зориулагдсан юм гэж мэдэгдсэн.
Сэтгэгдэл үлдээх