Цэс Close

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Турк улсад айлчиллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун зэрэг төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айчлалын үеэр Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп болон бусад албаны хүмүүстэй уулзалт хийж, хэд хэдэн салбарт хэрэгжүүлэх ажлыг тохирсон бөгөөд үүнээс хоёр орны найрсаг, бат бэх харилцаан дээр суурилан худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр түлхүү ярилцсан юм.

Манай улс жил бүр 100 мянган тонн мах, 25 сая ширхэг арьс шир, түүхий эд экспортлох бүрэн боломжтой. Мөн дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн 50 хувийг дангаар хангадаг ч Монголоос ноос, ноолууран бүтээгдэхүүн Туркийн зах зээлд бага хэмжээгээр борлуулагддаг. Иймээс Турк Улсын аж үйлдвэрлэлийн өндөр технологи, Монгол Улсын хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбарын түүхий эдийн экспортын давуу талд түшиглэн хамтын ажиллагааг өргөжүүлэн, эрчимжүүлэх талаар санал солилцлоо. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, өлөн гэдэс, торомны ноос, сарлагийн хөөвөр, байгалийн гаралтай эко хүнсний бүтээгдэхүүнийг Турк Улсад нийлүүлэх боломжтойг дурдаж байлаа.

Айлчлалын хүрээнд “Монгол-Туркийн бизнес форум”-ыг Анкара хотноо 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулав.

Тус форумд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун оролцож, хөдөө аж ахуйн салбар дахь хөрөнгө оруулалтын таатай нөхцөл боломж, хамтын ажиллагааны үр шимийн талаар илтгэл тавьж, “Шинэ сэргэлт”-ийн бодлого болон эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлаар танилцуулга хийн, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй санал солилцсон юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах