Цэс Close

Орон сууцны үнэ нэг жилийн хугацаанд 12.4 хувиар өсжээ

Улаанбаатар хотод орон сууцны үнэ 2022 оны есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.4 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар өсжээ.

Есдүгээр сард шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 3.32 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.6 сая төгрөг.

Харин хуучин орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 3.09 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.69 сая төгрөг байна. Шинэ болон хуучин орон сууцны үнэ Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд байгааг Үндэсний Статистикийн Хороо мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах