УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшүүллээ
МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Ерөнхий сайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг нэр дэвшүүлснийг МАН-ын УЗ хэлэлцсэн байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: "УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшүүлсэн. УЗ-ийн гишүүд бүрэн дэмжлээ. Тэрбээр төрийн ажлын дадлага туршлагатай. Тийм учраас ХНХЯ-ыг энэ хүнд нөхцөлд удирдаад явах чадвартай гэж үзэж байна.
Мөн ХХААХҮ-ийн дэд сайдад НАМОХ-ны ерөнхийлөгч М.Ганхүлэг гэдэг залууг нэр дэвшүүллээ. Засгийн газрын хуралдаанаар шийдэх байх. Залуу боловсон хүчнүүдийг 90-ээд оны төлөөллийг улс төрд оруулж ирэх шаардлага байна. Сайдын асуудлыг өнөөдөр хэлэлцэж дуусна.
Засгийн газрын тухай хуульд сайд чөлөөлөгдсөнөөс хойш 15 хоногийн дотор томилох хуультай. Энэ хуулийн дагуу өнөөдөрт нь багтаана. Боомт хариуцсан болон хэд хэдэн сайд нарын асуудал бий. Үүнийг төсвийг хэлэлцсэний дараа авч хэлэлцэнэ. Нөгөө талаасаа Боомт хариуцсан сайдын төсвийн асуудал ирэх оны төсөвт суугаагүй. Тийм учраас энэ асуудлыг арванхоёрдугаар болон нэгдүгээр сард ярих байх гэж бодож байна" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх