Цэс Close

Д.Сумъяабазар: Энигма компани тохижилтын ажлыг сар гацаалаа. Энэ бол хорлон сүйтгэх ажиллагаа

Дугуй цагаан орчим буюу Богд уулын аман дах тохижилтын ажлыг энэ сарын 15-нд дуусгахаар төлөвлөсөн ч гүйцэтгэл сарын хоцрогдолтой байна. Энэхүү хоцрогдоос болж, 200 саяын алдагдал хүлээж байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар дугуй цагаан орчмын тохижилтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд ажил удаашрахад Богд уулын аманд газар эзэмшдэг "Энигма" саад учруулж байгаа гэж Хотын дарга мэдээллээ. Тохижилтын ажилтай өнөөдөр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон бусад холбогдох албаныхан очиж танилцлаа.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Тохижилтын ажилд саад учруулж буй тухайн компани өөрсдөө ойрхон их гоё байшин барьчихсан. Тэгсэн мөртлөө нийтийн эрх ашгийн төлөө нийслэл жоохон юм хийх гэхээр оруулахгүй байгаа нь буруу.  Гэтэл Байгаль орчны сайд нь хамгаалаад, хувийн өмчид халдлаа гээд байдаг. Хуулийг уландаа гишгэсэн, иргэдийн хүсэл сонирхлын дээрээс дэвссэн байдалтай нийслэл эвлэрэхгүй. Нийслэл аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ. Гэхдээ ийм аж ахуйн нэгжийг дэмжих боломжгүй. "Энигма" компанитай холбоотой дөрвөн тусгай зөвшөөрлийг цуцла. Тохижилтын ажилд 800 гаруй сая төгрөгийг нийслэлээс гаргасан. Энэ компани нийслэлийн иргэдийн эсрэг байна. Энэ газар нь улсын өмч. Цаашдаа ийм байдлаар явбал хот төсвийн алдагдалд орох буюу энэ тохижилт дээрх төсөвт өртөг нэмэгдэх асуудал үүсээд байна. Үндсэндээ сарын хугацаанд бидний ажил гацсан. Зүгээр л хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж байна" гэлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах