Цэс Close

Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Ганхүлэгийг ХХААХҮ-ийн дэд сайд нэр дэвшүүллээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, ХХААХҮ-ийн дэд сайдад Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг нэр дэвшүүлсэн. Засгийн газрын хуралдаанаар томилох эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх учиртай.

Эргэн сануулахад... Энэ оны 8-р сарын сүүлээр ХХААХҮ-ийн дэд сайдаар ЗТХ-ийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг томилсон бөгөөд Ж.Бат-Эрдэнийг Дарханы замын тендертэй холбоотойгоор АТГ-аас саатуулаад байгаа билээ. 

Тэгвэл М.Ганхүлэг АТГ-аас гаргадаг хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрийнхөө хөрөнгө орлогын талаар...

31.2 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн жилийн орлого нь 21,6 сая төгрөг гэж мэдүүлжээ. Мөн 298 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 сууц, 14 сая төгрөгийн Prius 30 машинтай,  124 сая төгрөгийн 15 үхэр, 80 хонь, 250 ямаа, 5 хурдан удмын адуу, 2 сайн үүлдрийн хоньтой гэсэн байна.

Түүнчлэн 15 сая төгрөгийн үнэтэй өмчлөх эрх бүхий 700 м.кв газар, 25 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд 201 сая төгрөгийн зээлтэй гэж 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлжээ.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах