Цэс Close

Сурагчдаасаа “Iphone 14” нэхсэн багшийг ажлаас нь чөлөөлжээ

Сурагчдаасаа "IPHONE-14" нэхэж уурласан гэх Нийслэлийн тавдугаар сургуулийн 11 дүгээр ангийн багш П-гийн талаарх мэдээлэл олон нийтийн эгдүүцлийг хүргээд байгаа билээ.

Улмаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Тэрбээр сурагчдаасаа "IPHONE-14"  утас нэхсэн бөгөөд өмнө нь "IPHONE-X" авахуулж байжээ. Үүгээр зогсохгүй ангийнхаа групп чатад "Санамсаргүй нэг зураг орууллаа шүү. Өрөнд оров оо" хэмээн 139 мянган төгрөгийн үнэтэй сав суулганы ком-ын зураг оруулсаныг нь ангийнхан нь олон нийтэд ил болгосон юм. Мөн ангийн аялалд найзуудаа дагуулж явдаг, шаардлагыг нь биелүүлээгүй сурагчдыг ялгаварлан гадуурхдаг байжээ.

Түүний энэ мэт үйлдлүүдийг тэвчээгүй сурагчид эцэг эхдээ хэлж, улмаар эцэг эх нь сургуулийн захиргаанд гомдол гаргасан байна. Тиймээс сургуулийн удирдлагууд шалгалт хийж, улмаар багш П-г ажлаас нь халах шийдвэр гаргажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах