Цэс Close

АН-ын бүлэг төсөв батлах санал хураалтад оролцохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2023 оны Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Үүнтэй холбогдуулан хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталж эхлээд байна. Нийт 120 гаруй хуулийн төслийг батална.

Чуулганы хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: "Монгол Улсын 2023 оны төсөв хэлбэр төдий болсон тул батлахад нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд оролцохгүй, өчигдөр Мөнгөний бодлого батлахад оролцоогүй. Гэхдээ та бүхэн төсвийн хуулийг анхаарахын тулд даруй УИХ-аас ажлын хэсэг гарган ажиллах шаардлагатай" гэсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд заасны дагуу нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн батална гэж заасан. Өөрөөр хэлбэл 39-ээс дээш гишүүд дэмжиж байж хуулиад эцэслэн батлагдана" хэмээлээ.

Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 049.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.9 хувь, нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 425.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьтай тэнцүү байхаар тооцсон төсвийг баталж байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах