BTS хамтлагийн гишүүн Жонгүг ДАШТ-ний нээлтийг хийсэн анхны Солонгос уран бүтээлч боллоо
Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) өчигдөр Катар улсад эхэллээ. Анх удаа өвлийн улиралд зохион байгуулагдаж байгаа тус тэмцээний нээлт сонин хачин зүйлсээр их байснаас БНСУ-ын алдарт BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн нээлтийн дуу байсан юм.
Тэрбээр "Dreamers" дуугаараа “2022 FIFA Qatar”-ийн нээлтийг хийж, Солонгос уран бүтээлч анх удаа дэлхийн аваргын нээлтийг хийсэн түүхэн мөч тохиолоо. Тодруулбал, 1998 оноос хойш FIFA-гийн албан ёсны дууг гаргасан анхны соло уран бүтээлч давхар болж байгаа юм.
Катар улс 12 жилийн өмнө хүн төрөлхтний их баяр наадам хэмээгддэг ус тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан бөгөөд ингэснээр эх орондоо ДАШТ-ийг хүлээн авсан Исламын шашинт анхны улс болж байна.
Мөн энэ удаагийн ДАШТ-д шилдэг 32 улсын шигшээ баг Алтан цомын төлөө өрсөлдөнө.
Сэтгэгдэл үлдээх