АН-ын бүлэг: МАН амжилттайгаар иргэдийн боломжийг хумисаар байгаа
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хурлаараа
- МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан асуудлаас "Ногоон хөгжил" буюу Байгаль орчин агаарын бохирдлын талаар амласан амлалтууд
- Газрын багц хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагалдаж гарсан хуулиудыг сонслоо.
МАН-ын Ногоон хөгжил хөтөлбөрийн хүрээн дэх амлалтын мэдээллийг бүлгийн зөвлөх Х.Ержан өгөв. Тэрээр МАН-ы "Ногоон хөгжил" гэсэн 38 заалттай мөрийн хөтөлбөрөөс биелсэн амлалт алга гэдгийг баримтад тулгуурлан мэдээлэв. Газрын багц хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагалдаж гарсан хуулийн талаарх мэдээллийн бүлгийн зөвлөх Д.Эрдэнэбат, референт Д.Батмөнх нар хийлээ. Газрын тухай хуулийг олон улсад батлахдаа хуулиасаа түрүүлж газрын бүртгэлийн ажлыг 50-60 жил зарцуулж хийдэг бөгөөд манай улсад хууль өргөн барьж байгаа ч бүртгэлийн асуудал хүндрэлтэй хэвээр байгааг онцоллоо.
УИХ-ын гишүүн, бүлгийн Дэд дарга Н.Ганибал: МАН 2020 онд
• Агаарын бохирдлыг бууруулна
• Иргэдээ баталгаатай ундны усаар хангана
• Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
• Ногоон хэрэм төслөө хэрэгжүүлнэ.
• Уул уурхайн лиценз олголтыг нээлттэй болгоно. Хууль зөрчиж олгосон газруудыг хүчингүй болгоно гэх мэт амлалтуудыг өгсөн байна. Гэвч харамсалтай нь эдгээр амлалтууд нь биелэгдээгүй байна.
Агаарын бохирдол буураагүйг иргэд өөрсдийн биеэр мэдэрч байна. Монгол Ардын нам амласан амлалтуудаасаа буцсаар байна. Богдхан уулын тусгай хамгаалалтын газарт аялал жуулчлалын зориулалтаар 1473 га газрын ашиглах гэрээ байгуулсан боловч энэ нь зөвхөн сайд дарга нар, мэдэлтэй хүмүүст л үйлчилхээр болж байна. Тусгай хэрэгцээт газар гэдэг нэрээр албан тушаалаа ашигласан дарга нар өөрсдөдөө ашигтай газрыг авдаг байдал 30 жил үргэлжилж байна. Үүнийг МАН амжилттайгаар үргэлжлүүлж иргэдийн боломжийг хумисаар байгаа. Тухайлбал Ховд аймгийн Халзан бүргэдэйн ордод хууль бус лиценз олгосон. Энэ бол зохион байгуулалттай ажил. Нээлттэй бус байдлын цаана авлига, албан тушаалын гэмт хэрэг зөрчлүүд явагдсаар байна. Ховд аймгийн Засаг даргыг сольсон. Засаг даргыг сольсны дараа энэ асуудал орж ирсэн. МАН-ынхан аливаа ажлыг хийхдээ маш нарийн зохион байгуулалттайгаар хийдгийг энэ жишээ харуулж байна" гэлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан "АН-ын бүлэг Газрын тухай багц хуулийн хүрээнд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах талаар ярилцлаа. Газартай холбоотой эрх ашиг нь зөрчигдөж буй хүмүүс оролцох боломжтой.Газрын тухай хуульд малчдын бэлчээрийн асуудлыг тусгаагүй. МАН хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж 2020 онд амласан байна. Тэгэхээр Монгол Улсын нийт нутгийн дэвсгэрт 122 сая га газар нь бэлчээрт байдаг. Гэтэл үүнтэй тэнцэхүйц нь цөлжилтөд өртсөн гэх эрдэмтдийн судалгаа байна” гэв.
Сэтгэгдэл үлдээх