БШУЯ: Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт ороогүй

Цахим орчинд сурагчдын амралтыг ирэх арванхоёрдугаар сарын 01-ний өдөр болгон наашлуулахыг дэмжих үү?, сурагчдын амралтыг наашлуулахаар боллоо гэх мэдээлэл тархаад байгаа билээ.
Бид энэ талаар БШУЯ-аас тодруулахад, "Хичээлийн хөтөлбөр, хуваарьт өөрчлөлт ороогүй. Амралтыг наашлуулсан гэсэн албан ёсны шийдвэр гараагүй. Арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэх талаар огт яригдаагүй байгаа" гэсэн хариултыг өгсөн юм.
Сэтгэгдэл үлдээх