Прокурорын байгууллага 306 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ
Прокурорын байгууллага 2022 оны 11 дүгээр сарын 21-нээс 28-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 327 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1060 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 306-ыг нь шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 754 гомдол, хүсэлт хянагдаж байна.
Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 7 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 2 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах, 8 нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар байгаа бол 310 нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.
Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 12 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 10 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.
Сэтгэгдэл үлдээх