Цэс Close

Газрын тосны салбарт төрийн өмчит аж ахуй нэгж хэт давамгайлж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Зөвшөөрөл нэрээр бизнес эрхлэгчдийг "дөнгөнд" хийж зовоож байгаа. Энэ хуулийг жинхэнээсээ гурилдаж байна. Энэ хуулийн ард авлигал явж бйдаг. Ард түмний асуудлыг энэ хуульд тусгаж чадсангүй. Ажлын хэсэг байгуулж, хууль баталсан төдий байдлаар яваад байж болохгүй. Захиргааны хэм хэмжээний акт буюу дүрэм журмаар зохицуулдаг болох нь . Зөвшөөрөл нэрээр бизнес эрхлэгчдийг "дөнгөнд" хийж зовоож байгаа. Тусгай зөвшөөрөл авахад мэргэжлийн шаардлага тавихын оронд тухайн компанийн туршлага, тоног төхөөрөмж ажиллах чадварыг нь тэргүүнд нь тавьдаг байх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Улс орны нийгэм эдийн засагт онцгой ач холбогдол бүхий хуулийг хариуцлагатай хэлэлцэн батлахын оронд эрэмбэ хүлээж болох аар саар асуудалд цаг заваа үрж сууна. Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, ЖДҮ-г залгисан асуудалд УИХ дүр эсгэсэн, иргэдийн амьдрал, хувийн хэвшилд  нэмэр тусгүй, зарим талаараа сөрөг нөлөөтэй зүйлс хэлэлцэж суухын оронд ард иргэдийн бухимдлыг дээд зэргээр төрүүлээд буй улс орноо дээрэмдэж тоносон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх нийгмийн захиалга үүсээд буйг анхаарах хэрэгтэй байна. Тиймээс дээрх асуудлаар холбогдох албан тушаалтныг дуудан ирүүлж, гишүүдэд ил тод мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Нээлттэй сонсгол зохион байгуулахыг шаардаж байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Газрын тосны хуульд АН хоёр дах удаагаа завсарлага авсан. Үзэл санаа, баримтлалын хувьд зөрчилдөж буй олон зүйл байна. Төрийн өмчит аж ахуй нэгж байгуулж бизнест оролцон, агаарын орон зайг нэг улсаас бүрэн дүүрэн дотоодын аж ахуй нэгж байгуулах замаар хэт давамгай болгох гэсэн нь бидний зүг чиг, олон зүйлтэй зөрчилдөж байна. Цаашдаа ч дээрх байр суурийг илэрхийлнэ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: "Зөвшөөрлийн тухай хуулийг олон сорилттой тулгарч байж УИХ-ын чуулганд орж ирж байна. Зөвшөөрлийг цэглэх нь авлигал хээл хахууль, хүнд суртлыг бий болгодог гаж тогтолцоог таслан зогсоох, зорилтыг дэвшүүлсэн хуулийн төсөл учраас зайлшгүй яаралтай баталж гаргах нь төрийн нэр хүндийг өсгөх, бусад хүнд суртлыг арилгахад чухал ач холбогдолтой хуулийн төсөл юм. Хэлэлцэхийг дэмжиж байна. Хулгай луйвар өнөөдөр журмаар явж ирсэн. Хуулиас гадуур журам боловсруулдаг асуудал зарим салбарт байсаар байна. Журмыг цэгцлэхийг яагаад оруулж ирээгүй юм бэ" гэлээ.

Үргэлжлүүлэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Зөвшөөрлийн тухай хуульд заасан 108 тусгай, долоон энгийн зөвшөөрөлтэй холбоотой стандартыг тусгайлан баталж, зөвшөөрөл эзэмшигч түүнийг заавал дагаж мөрдөх тулаар хуульд оруулжээ. Зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн байхыг шаарддаг, зөвшөөрөл олгоогүй тохиолдолд хураамжийг буцаан олгодоггүй зэрэг хийдэлтэй байдлыг өөрчилж, холбогдох зохицуулалтыг хуульд тусгажээ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал: 

  • Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудал
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Эрчим хүчний зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл сонсоно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах