Цэс Close

“Аватар: Усны ертөнц”, шинэ түвшний киноны туршлага...

“Аватар: Усны ертөнц” кино шинэ үеийн технологиор дахин шинэ түвшнийг бий болгоно. 2009 онд кино театруудад 3D дүрслэлээр гарч, тэсрэлт хийсэн “Аватар” кино энэ удаад “Аватар: Усны Ертөнц”-т HFR(High Frame Rate), HDR(High Dynamic Range) гэх зэрэг сүүлийн үеийн технологийг ашиглан үзэгчдэд кино театрт киног үзсэнээр мэдрэх өөр нэгэн орон зай, уур амьсгалыг мэдрүүлэх болно.

Тус хоёр цувралд продюсероор ажилласан Жон Ландау “Аватар: Усны Ертөнц киног өргөн дэлгэцээр үзэж байж л жинхэнэ таашаалыг мэдэрнэ” хэмээжээ. 3D, High Frame, HDR зэрэг технологиор шууд биеэр мэдрүүлж, тус киног үзсэний дараа ч үргэлжлүүлэн төсөөлөн бодсоор байх болно" гэсэн нь үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татаад буй киноны талаар ийнхүү дурдсан байна.

Усан доорх зураг авалтад жүжигчид усан дотор амьсгалаа бүрэн барьж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэн жүжиглэж, бүх амьд бүтээлүүдтэй харилцан үйлчлэлцэх кадр гээд бүгд төгс зохицож, жинхэнэ технологийн хувьслыг бодит болгожээ. Ийнхүү шинэчлэгдсэн технологид тулгуурлан гайхалтай найруулга, жүжигчдийн гарамгай жүжиглэлт гээд “Аватар: Усны Ертөнц” кино үзэгчдэд дахин мартагдашгүй мэдрэмжийг өгнө гэсэн хүлээлтийг үүсгээд байна.

“Аватар: Усны ертөнц” кино нь Пандора гарагт Жэйк Салли, Нэйтири хоёрын цогцлоосон гэр бүлд тулгарч буй өршөөлгүй аюул занал, амьд үлдэхийн тулд гарах ёстой аялал, тулаан, мөн тэсвэрлэх ёстой сэтгэлийн шархны талаар өгүүлэх ажээ. Зои Салдана, Сэм Уортингтон, Сигурни Уивер, Уна Чаплин, Жованни Рибизи, Стивен Лэнг, Кэйт Уинслет, Клифф Кёртис, Жоэл Мур, Си Си Эйч Паундер, Мэтт Жеральд зэрэг жүжигчид тоглож, Жэймс Камерон найруулагчаар нь ажилласан байна.

“Аватар: Усны Ертөнц” кино 2022 оны 12-р сарын 16-ны өдөр нээлтээ хийнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах