Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх, Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга Г.Энхмөнх, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, нийслэлийн БЗД-ийн Засаг даргын орлогч, тус дүүргийн 17-р хорооны удирдлагын төлөөлөл өнөөдөр Баянзүрх дүүргийн 7, 11, 17, 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажиллаж байна. Ингэхдээ тус дүүргийн 17- р хорооны нутаг дэвсгэр буюу Да хүрээ авто зах, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв орчмын хөрсний бохирдлын асуудлаар иргэд болон холбогдох албаныхантай газар дээр нь ажиллалаа.
Сэтгэгдэл
