Аялал жуулчлалын салбарын мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн барилгын ажил эхэллээ

Энэхүү бүтээн байгуулалтын төслийн ажил 2020 оны тавдугаар сард яриа хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурснаар эхэлсэн бол өнөөдөр төслийн барилгын ажил эхэллээ. ХУД-ийн 4-р хороо Арцатын аманд баригдаж буй уг төсөл нь БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорацын 100 хувийн буцалтгүй тусламжаар хийгдэж байна.



Уг барилга нь нийт 2 давхар, 2 блоктой бөгөөд орчны онцлог, авто зам болон явган зорчигчийн замтай уялдуулан барилгын дизайн тохижилтыг ногоон байгууламжтай холбогдож байхаар шийдсэн ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам, авто замыг стандартын дагуу төлөвлөсөн.
1-р давхар: 256 хүний суудалтай хурлын заал болон аудио өрөө, үзэсгэлэнгийн танхим, компьютерын танхим, зочид буудлын дадлагын танхим болон зочид буудлын дадлагын өрөө, хоол хийх сургалтын өрөө, гал тогоо, ажилчдын амрах өрөө, ариун цэврийн өрөө зэрэг нийт 1,208.63m2 ашигтай талбайтай
2-р давхар: Хөдөө орон нутгаас ирсэн суралцагчид байрлах боломжтой нэг дор 9 хүн байрлах дотуур байр, угаалгын хэсэг болон шүршүүр, сургалтын танхим, мэргэжлийн орчуулгын өрөө, лавлагааны өрөө, сургалтын өрөө, захиргааны өрөө зэрэг нийт 879,27m2 ашигтай талбайтай.
Гадна талбай: Сургалт үйлдвэрийн төвийн гадна талбайд жуулчны баазын дадлагын сургалт зохион байгуулах боломжтой 5 ханатай 4 цомцог гэрийг байршуулахаар төлөвлөсөн нь тус сургалт үйлдвэрийн төвийн суралцагчдад онол, дадлага хосолсон цогц хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлсэн байна.







Сэтгэгдэл үлдээх