Нүүрсний хэрэгт холбогдсон Х.Баттулга, З.Энхболд,Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Х.Мандахбаяр нарын 17 хүний нэрийг зарлалаа

Авлигатай Тэмцэх Газраас нүүрсний хулгайн асуудлаар хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцыг мэдээллээ.
Одоогоор энэ хэрэгт холбоотойгоор нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих арга хэмжээ авчээ.
Одоогоор нийт 35 хүнийг яллагдагчаар татсан. Үүнээс
- хахууль авах гэмт хэрэгт долоо
- хахууль өгөх гэмт хэрэгт 16
- албан тушаалын байдлаа урвуулсан хэрэгт найм,
- үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Нүүрсний хэрэгт холбогдуулан шалгагдаж буй хүмүүсийн нэрс:
- Ерөнхийлөгч асан Х.Баттулга
- ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир
- ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
- УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
- УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
- ЕТГ-ын дарга асан З.Энхболд
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
- УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
- УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
- Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
- Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
- Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан А.Ариунболд
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
- "Эрхэт Монгол" группийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр
Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох "Бид эдгээр нэрийг тодорхой баримтад үндэслэж өнөөдөр танилцуулж байна" гэв.
Сэтгэгдэл үлдээх