Цэс Close

Бизнес эрхлэгч 300 эмэгтэй “Ногоон, эко шошго ба ногоон санхүүжилт”-ийн талаар хэлэлцлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Европын Холбооны Свич Эйшиа Хөтөлбөрөөс санхүүжиж буй “Эдийн засгийн ногоон шилжилт” санаачилгатай хамтран
“Ногоон, эко шошгожилт ба ногоон санхүүжилт” бага хурлыг зохион байгууллаа.
✅Энэхүү бага хуралд 300 гаруй эмэгтэй жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ) бизнес, худалдаа эрхлэгчид цугларан Монголын тогтвортой үйлдвэрлэл, тогтвортой хэрэглээг дэмжихэд чухал хэрэгсэл болох ногоон санхүүжилтийн талаар хэлэлцсэн юм.
✅Монгол Улсын Засгийн газрын үндэсний стратегитэй уялдуулан энэхүү төсөл нь зах зээлд суурилсан эко-шошгоны систем нэвтрүүлэх, чадавхийг сайжруулах, хандлагыг өөрчлөх, ногоон санхүүжилт авах замыг нээх замаар хүнс, ундаа үйлдвэрлэгч 1500 жижиг, дунд үйлдвэр, мөн чиглэлийн 30
гаруй бизнесийн холбоо, 750 гаруй борлуулагчдыг дэмжих юм байна.
✅“НҮБ-ын Эмэгтэйчүүд, Байгаль орчны болон бусад байгууллагын судалснаар сэргээгдэх эрчим хүч, ногоон бизнесийн чиглэлээр эмэгтэйчүүд хүчирхэг бизнес эрхлэгчид байж чаддаг байна. Эмэгтэйчүүдэд ур чадвар эзэмшүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд тэд цэцэглэж амжилтад
хүрдгээс гадна бусдыг араасаа дагуулдаг” хэмээн Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин
сайд, хатагтай Аксель Никейз хурлыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.
✅Ирэх 8 жилд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7%-аар бууруулах Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хангах Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үндэсний үүрэгтэй уялдуулсан энэхүү санаачилга нь ЖДҮ эрхлэгчдийн хандлагыг өөрчлөн
чадавхижуулж, зах зээлд суурилсан ногоон баталгаажуулалт, эко-шошгоны цахим платформ шинээр бүтээн нэвтрүүлнэ.
✅Энэхүү санаачлагын хүрээнд ногоон санхүүжилтэд хүрэх замыг нээж хүнс, ундаа үйлдвэрлэдэг бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчид, энэ чиглэлээр ажилладаг бизнесийн
холбоод болон борлуулагчдыг дэмжих юм.
✅“Монгол Улсын Засгийн газар нь Европын Холбоо зэрэг түншүүдийн дэмжлэгтэйгээр ногоон шилжилтийг эхлүүлж байна. Хувийн хэвшил, олон нийт, ялангуяа эмэгтэй тэргүүнтэй бизнесүүдтэй гар нийлэн ажиллах нь хүртээмжтэй, ногоон
эдийн засгийг цогцлооход хамтын оролцоо хамгийн чухал, цорын ганц арга зам юм” хэмээн Байгал Орчин, Аялал Жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ бага хурлын нээлтэд хэлсэн үгэндээ тодотгон хэлэв.
✅Эмэгтэй тэргүүнтэй бизнесүүдийг тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний чиглэлээр хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах гол зорилготой учир “Ногоон, эко шошгожилт ба ногоон санхүүжилт” бага хурал нь “Эдийн засгийн ногоон шилжилт” санаачилгын хувьд суралцах чухал боломж юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах