Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн асуудал, байгаль хамгаалагчдыг чадавхжуулах, зайнаас сургахад дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран ажиллана

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга Дэлхийн Байгаль Хамгаалах Сан /ДБХС/-ийн Ази, Номхон далайн бүсийн захирал, хатагтай Lan Mercado, Байгаль хамгааллын захирал Alistair Monument, Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд нарыг хүлээн авч уулзлаа.


Дэлхийн Байгаль Хамгаалах Сан /ДБХС/-ийн зүгээс Монгол орны байгаль хамгаалалд үзүүлэх дэмжлэгээ цаашид нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, шугаман дэд бүтцийн байгууламжид зэрлэг амьтны гарц гарам гаргах шаардлагатай байршлыг тогтоох, байгалийн ухааны чиглэлээр суралцах оюутан судлаачдыг бэлтгэх, байгаль хамгаалалд дэвшилтэт технологи нэвтрүүлэн байгаль хамгаалагчдыг чадавхжуулах, байгалийн нөөцөд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ гэсэн юм.






Сэтгэгдэл үлдээх