Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Пүвдэндорж АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан санал солилцов

Уулзалтын эхэнд талууд энэ оны 12 дугаар сард Канад Улсад болох Биологийн олон янз байдлын тухай конвенцын талуудын бага хурлын талаар мэдээлэл солилцоод, “The Nature Conservancy” /TNC/ байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр зорьж буй биологийн олон янз байдлын урт хугацааны санхүүжилтийн боломжуудын талаар санал солилцлоо. Манай хоёр орны хувьд уур амьсгалын өөрчлөлт, тусгай хамгаалалттай нутгийн менежмент, амьтан ургамал болон аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлж буй хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжин тэлнэ гэдэг итгэлттэй байгаагаа талууд уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.







Сэтгэгдэл үлдээх