Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Жалын Төмөрсүхэд Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртсэнд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.




