“Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө (2020-2040)”-г хүлээлгэн өгөх арга хэмжээ болон “Хөвсгөл нуурын хамгаалал, тусгай хамгаалалттай газар болон хил орчмын суурьшлын бүсийн хөгжлийн асуудлууд” уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулав

Монгол Улсын Засгийн газраас Хөвсгөл нуур орчмын бүс нутгийг "Эко аялал, жуулчлалын бүс" болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Тус зорилтын дор “Алсын Хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжуудад нийцүүлэн Хөвсгөл аймгийн Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө (2020-2040)-г боловсруулан, батлуулж, аймгийн удирдлагуудад хүлээлгэн өгөх арга хэмжээ, холбогдох талуудын уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулна.






Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тусгай хамгаалалттай газар нутгийн гүнд оршиж буй суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө байдлаар анх удаа боловсруулж байгаагаараа онцлог бөгөөд нутгийн иргэд нь газар нутгийн байгалийн тэтгэх даацын хэмжээнд нийцсэн жуулчдыг хүлээж авч улмаар ногоон суурин байгуулах алсын хараатайгаар хөгжих зорилгыг дэвшүүлсэн бөгөөд Монгол Улсын аялал жуулчлалд тулгуурласан суурьшлын ерөнхий төлөвлөгөөг сум хөгжүүлэх төлөвлөгөөний хамт боловсруулсан жишиг загвар болж байгаа юм.



Сэтгэгдэл үлдээх