Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Тайландын Хаант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Байгаль орчин, хөгжлийн хорооны 7 дугаар хуралдаанд оролцож байна. Энэ үеэр тус улсын Хааны бороо, Хөдөө аж ахуйн агаарын тээврийн газрын хүсэлтээр ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч СУПИТ ФИТАКТАМТАЙ уулзалт хийж, хамтран ажиллах талаар санал солилцов.





