Монгол Улсын аялал жуулчлалын салбарт тойрог эдийн засаг ба ногоон бизнесийн чиглэлд бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах төслийг хэрэгжүүлж эхэллээ

Дэлхий нийтээр байгалийн баялгийг үр ашигтай, хаягдал багатайгаар эдийн засгийн эргэлтэд оруулахыг чухалчилж анхнаас нь "дахин хэрэглэгдэхүйц" бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, улмаар хэмнэлттэй, үр дүнтэй, ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх эдийн засгийн шинэ загварыг дэлхий нийтээр зорьж байна.

Дараах 3 бүрэлдэхүүн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:
• НЭГДҮГЭЭРТ, тойрог эдийн засгийг дэмжсэн бодлогын орчин, хууль эрх зүйн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх, тойрог эдийн засгийг нэвтрүүлэх боломж, хүндрэл бэрхшээлийн талаар цогц үнэлгээ хийх
• ХОЁРДУГААРТ, судалгааны үр дүнд үндэслэн зорилтот салбарын БЖДБЭ-ийн тойрог эдийн засгийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн сургалт, чадав бэхжүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх
• ГУРАВДУГААРТ, чадавх бэхжүүлэх хөтөлбөрийн үр дүнд суурилан үндэсний болон олон улсын түвшинд бий болсон үр дүнгийн талаарх мэдээлэл түгээх, туршлага судлах арга хэмжээг зохион байгуулах юм.






Сэтгэгдэл үлдээх