Цэс Close

БОАЖЯ: Дэлхийн банкны төлөөлөлтэй хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцов

БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол Улсад үндэсний түвшинд одоо хэрэгжиж буй байгальд түшиглэсэн шийдэл бүхий ажил, санаачилгуудын талаар болон тус банкны зүгээс төслүүдийг санхүүжүүлэхдээ МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд орон зайн төлөвлөлтөд хамтран ажиллах, “PROGREEN” хөтөлбөрийн талаар санал солилцов.
✅Уулзалтад, ЗГХЭГ-ын хэрэгжүүлэгч Ойн агентлагийн дарга Б.Оюунсанаа, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын мэргэжилтэн,
Дэлхийн банк талаас Жиованни Рута, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөц, цэнхэр эдийн засгийн газрын Байгаль орчны ахлах эдийн засагч, Стефани Х.Там, Байгаль орчны ахлах мэргэжилтэн бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн focal point, Б.Оргил, Байгаль орчны мэргэжилтэн, Нелсон Гапаре, Уур амьсгалын санхүүжилтийн зөвлөх, болон зөвлөх Г.Маралгоо нар оролцлоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах