"Асаж буй толгод" жүжгийг 650 гаруй хүүхдэд үнэгүй үзүүлжээ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөлөгч Эваристе Коуасси - Комланы дэмжлэгээр Орхон аймгийн "Хүүхэд залуучуудын театр"-ын уран бүтээл "Асаж буй толгод" багт жүжиг өнөөдөр Соёлын Төв өргөөний тайзнаа тоглогдлоо. Тус жүжгийг Улаанбаатар хотын ХУД-ийн 7, 114 дүгээр сургууль, БЗД-ийн 88, 126 дугаар сургууль, СХД-ийн 74, 121 дүгээр сургууль, ЧД-ийн 117 дугаар сургууль, "Ид шидийн орон-2” төвийн нийт 650 гаруй сурагч үзэж сонирхов.





Сэтгэгдэл үлдээх